“Хүүхэд бүр нэг мод” санаачилгын хүрээнд 176-р цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч хүлээлгэн өглөө
“Кредитех СТМ ББСБ” ХХК нь НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF Mongolia) болон Billion Tree Fund / Тэрбум Мод Сан-тай хамтран хэрэгжүүлж буй гурван талт хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд “Хүүхэд бүр нэг мод” санаачилгыг эхлүүлэн ажиллаж байна.
Энэхүү санаачилгын зорилго нь Улаанбаатар хот болон орон нутгийн сургууль, цэцэрлэгүүдийн орчныг ногоон байгууламжтай болгох, мөн анги танхимын агааржуулалт, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахад чиглэж байгаа юм.
Хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 176-р цэцэрлэгийн 6 бүлгийн бяцхан хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчныг дэмжих зорилгоор бүтэн жилийн хэрэглээг хангах агаар цэвэршүүлэгч төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.
“Кредитех СТМ ББСБ” ХХК нь хүүхдийн эрүүл мэнд, боловсролыг дэмжих нь ирээдүйн хөгжилд оруулж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт гэж үздэг бөгөөд цаашид ч тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын чиглэлд олон талт төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллах болно.






Comments