Кредитех СТМ ББСБ ХХК U23 Азийн аварга шалгаруулах тэмцээний тамирчныг ивээн тэтгэлээ.
Кредитех СТМ ББСБ ХХК нь байгууллагын нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд Монголын залуу тамирчдыг дэмжих, олон улсын тэмцээн, уралдаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор U23 насны Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн-д эх орноо төлөөлөн оролцох тамирчны тэмцээний зардлыг бүрэн санхүүжүүллээ.
Тус тэмцээн нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад зохион байгуулагдах бөгөөд Монгол Улсын нэрийн өмнөөс өрсөлдөх залуу тамирчин Азийн шилдэг бөхчүүдтэй хүч сорин, ур чадвараа сорьж, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөх эрхэм зорилготой оролцох юм.
Кредитех СТМ ББСБ ХХК нь спорт, боловсрол, залуучуудын хөгжлийг дэмжихийг нийгмийн хариуцлагынхаа чухал чиглэлүүдийн нэг гэж үздэг. Ирээдүйтэй залуу тамирчдын хүсэл мөрөөдөл, зорилгыг бодитоор дэмжих нь зөвхөн нэг удаагийн тусламж бус, Монголын спортын ирээдүйд оруулж буй үнэ цэнтэй хөрөнгө оруулалт гэж бид итгэдэг.
Монгол Улсаа төлөөлөн U23 насны Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчиндаа Кредитех СТМ ББСБ ХХК-ийн хамт олны зүгээс өндөр амжилт хүсэн ерөөж, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд бахархалтайгаар дуурсгахыг хүсэн ерөөе.




Comments