top of page
Search

“Хүүхэд бүр НЭГ мод” санаачилгыг хамтран эхлүүллээ!

  • Writer: amarbayasgalan Binderiya
    amarbayasgalan Binderiya
  • Jun 13
  • 1 min read

"Кредитех СТМ ББСБ" ХХК нь 2025 оны 6 дугаар сарын 9-ний өдөр НҮБ-ын "Хүүхдийн Сан" (UNICEF Mongolia) болон "Тэрбум Мод Сан"-тай хамтран “Хүүхэд бүр НЭГ мод” санаачилгыг хамтран хэрэгжүүлэхээр гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.


Энэхүү үйл ажиллагаанд "Кредитех СТМ ББСБ"-н ТУЗ дарга Д.Цолмон, Гүйцэтгэх захирал Х.Амгаланбаяр, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Ноён Эваристе Коуасси-Комлан, "Тэрбум Мод Сан"-гийн Удирдах зөвлөлийн дарга З.Шагдарсүрэн болон Гүйцэтгэх захирал Б.Баярмаа нар оролцлоо.


Талууд хамтын ажиллагааны хүрээнд 5 жилийн хугацаанд 500 сургууль, цэцэрлэгийн орчныг моджуулах, 280,000 хүүхдэд ойн болон цэцэрлэгжүүлэлтийн боловсрол олгох, байгальд ээлтэй, ногоон ирээдүйг хамтдаа бүтээх зорилготой юм.


Хүүхэд бүрд НОГООН ирээдүй!

ree
ree

2025.06.09


 
 
 

Comments


bottom of page