Бидний тухай | ctm
top of page
Мэндчилгээ

Эрхэм харилцагч, хамтрагч нартаа,

Санхүүгийн салбарт 10 дахь жилдээ амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй “Кредитек СТМ ББСБ” ХХК-н өмнөөс та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн бид харилцагчид болон хамтрагчиддаа тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн, инновацид суурилсан, бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэсээр ирсэн билээ.

Манай чадварлаг хамт олон, тогтвортой хөгжлийн зорилтыг эрхэмлэж, ёс зүйтэй, шударга өрсөлдөөнийг үзүүлэн санхүүгийн салбартаа хурдацтайгаар хөгжиж байгаа ба ирэх онд болох 10 жилийн ойгоо угтан бид харилцагч, хамтран ажиллагч нартаа өөрсдийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг техник технологийн дэвшлийг ашиглан цаг алдалгүй хүргэхээр шаргуу ажиллаж байна.

Бидний санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулсан түүхийг бүтээлцсэн эрхэм харилцагч, хамтран ажиллагчид болон үе үеийн Кредитех Монголын хамт олон, ирээдүйд энэ их айлыг авч явах залуу ажилтнууддаа гүнээ талархал илэрхийлье. Та бүгдийн итгэл бидний урагшлах амжилтын хөтөч байх болно.

BLG06051.jpg
Хүндэтгэсэн,
Гүйцэтгэх захирал  Х.Амгаланбаяр

"Кредитех СТМ ББСБ" ХХК нь 2014 онд анх үүсгэн байгуулагдаж, 2015 оны 3 сарын 11-нд Санхүүгийн Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрлөө авсанаар үндсэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа ил тод, нээлттэй, харилцан үр ашигтай ажиллахыг гол зорилгоо болгон ажиллаж байна. 

Онцлог давуу тал

   * Байгуулагдсан цагаасаа хойш Зохицуулагч байгууллагуудаас тавигддаг шаардлага, зохистой харьцаа зэргийг тогтмол хангасаар ирсэн.
   * Компаний засаглалын кодексийг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.
   * Салбартаа манлайлагч, үлгэр жишээ компани байхыг ямагт эрмэлздэг.
   * Санхүүгийн тайлангаа нийтэд ил тод, нээлттэй тайлагнадаг.
   * Урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлого, стратегийг боловсруулан ажилладаг.
   * Банк, санхүүгийн салбарт олон жил ажилласан туршлагатай, чадварлаг хамт олноор багаа бүрдүүлсэн.

Үнэт зүйл

   * Харилцагчдийн найдвартай санхүүгийн түнш байх
   * Чадварлаг боловсон хүчин
   * Инновацийг дэмжих

Эрхэм зорилго

Бидний эрхэм зорилго бол хариуцлагатай хөрөнгө оруулалт, санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан байгаль орчин, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгож, тогтвортой санхүүжилтийг бий болгох явдал юм.

Алсын хараа

Хариуцлагатай хөрөнгө оруулалт, үнэ цэнэ бүхий санхүүгийн туршлагаараа дамжуулан засаглал, байгаль орчин, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгож, тогтвортой санхүүгийн гол байгууллага байж, санхүүгийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх.

Зорилт

Бид шударга байдал, хамтын ажиллагаа, инновацийг дэмжихийн зэрэгцээ хамтран ажиллагч талууддаа урт хугацааны үнэ цэнийг хүргэхийг эрмэлздэг. Хамтдаа бид илүү сайн ирээдүйг бүтээхээр зорьж байна.

all teamm.png
bottom of page